소개
주요프로그램
치유프로그램
직장인 멘탈 힐링프로그램
힐링교육 프로그램
진료안내
고객지원
 
양.한방의학센터 전화번호
 
주요프로그램 | 치유프로그램
성인상담클리닉 소아청소년 상담클리닉 치유프로그램 소개
성인상담클리닉
 

Өөрчлөлт болон өсөн дэвжихийн тулд сэтгэлийг дасгалжуулж, сэтгэл зүй бие мах бодийн маш хурдан өөрчлөлт гарч буй орчин үед нийцүүлж, нийгэмтэйгээ зохицож амьдарахад сэтгэл санааны дэмжлэг шаардлагатай.

Олон янзын дотор, гадны зөрчилдөөн болон асуудлуудыг сэтгэл зүйн зөвөлгөөгөөр шийдвэрлэж, бие даах чадварыг хөгжүүлэн сэтгэл хангалуун, амжилттай амьдрах боломжоор хангах хөтөлбөр юм.

Богино хугацаанд өдөр бүр тулгардаг сэтгэл зүйн асуудлаа шийдэж, сэтгэлзүйн тайвширлыг авч, биеэ даах чадвар, бодон сэтгэх чадварыг дээшлүүлж, эрүүл чадварлаг амьдарлаар амьдрахад туслах зорилготай хөтөлбөр юм.

Гэр бүлийн харицааг сэргээхийн тулд эхнэр нөхөр хамтдаа оролцох эмчилгээний хөтөлбөр юм.

Үр хүүхдийн зөрчил, харилцан ойлголцох тал дээр асуудал нь гэр бүлийн харилцаанд муугаар нөлөөлөх тохиолдол, мөн хадам эцэг эхээс үүдэлтэй зөрчилөөс болж хэцүү байдалд байх тохиолдол зэрэг тус асуудал,гэр бүлийн гишүүдийн харилцан үл ойлголцол, өөрийгөө ойлгуулах чадвар дутмаг, мөн өрх гэрийн тэргүүн, хариуцлагын дарамттай гэх мэт асуудлуудыг эхнэр нөхрийн харилцан ойлголцол үүсгэснээр зөрчилийг шийдэж, эхнэр нөхөр болон гэр бүлийн уур амьсгалыг өөрчилнө.

Эхнэр нөхрийн хоорондын харилцаан дээр суралцах, уур уцаараа хэрхэн тайлах тэвчих тал дээр суралцан гэр бүлийн гишүүд эрүүл харилцаа, нэг санаатай байх чадварыг дээшлүүлж анхааран ажиллах хөтөлбөр юм.

Гэр бүлийн харилцааг сэргээхийн тулд гэр бүлийн гишүүд бүгд оролцох шаардлагатай хөтөлбөр юм.

Гэр бүлийн зөвөлгөө нь гэр бүлд гарч болох бүх л сэтгэл зүйн зөрчилийг харгалзан үзэж гэр бүлийн гишүүд хоорондын сайн харилцаатай байлгахын төлөөх туслах хөтөлбөр юм. Сүүлийн үеийн нийгмийн өөрчлөлтөөс болж харилцан ярилцах нь багасаж зөрчилдөх нь ихсэж, урт хугацааны туршбий болсон арга барилаа нэг дор өөрчлөнө гэдэг амаргүй.

Ийм олон төрлийн асуудалтай гэр бүлүүдэд мэргэжилийн зөвлөгч оролцон тохиромжтой сэтгэл зүйн шинжилгээ болон зөвөлгөө эмчилж, гэр бүлийн гишүүдийн харилцааг сайжруулж ойр дотно байх, гэр бүлийн харилцааг сэргээхэд туслна. Цаашилбал нийгэмдээ дасан зохицох,нийгмийн харилцааг бүрдүүлэхэд суурь тавьж өгөх зорилготой хөтөлбөр юм.

Сүүлийн үеп стрессдэх, ганирхах өвчин, сэтгэцийн өвчин, амиа хорлох, мөрийтэй тоглоомд донтох зэрэг хүрээлэн буй орчноос шалтгаалах насан хүрэгчдийн зовлон нэмэгдсээр байна.

- Орон зайнаас айх өвчин, гандаардал, айдас, мартах өвчин зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг сэтгэцийн өвчин
- Уйтгарлан гуниглах, ганцаардах, сэтгэл санааны хямарал үргэлжилсээр амьдралд муугаар нөлөөлөх ганирхах өвчин
- Нийгмийн орчин, амьдралын зуршил, харилцааны асуудлаас болон бүх төрлийн өвчний үндсэн болох стресс
- Муу муухай бодол, өөрийгөө үгүйсгэх, өөртөө итгэлгүй байдал, ганцаардалаас болж амиа хорлох хэмжээний цөхрөл гутрал

Ийм тохиолдолуудын сэтгэл зүйн аюулгүй байдлыг хангахын тулд хөдөлгөөнт зөвөлгөө, сэтгэл сэргээх эмчилгээнд үндэслэн зөвлөн дасгалжуулах, ганирхар өвчинөөс гарах эрчилжүүлсэн зөвөлгөө, өөртөө итгэх итгэлийг сэргээхийн тулд олон янзын аргаар хувь хүн бүрийн зорилгод тохирсон хөтөлбөрийг явуулна. Сэтгэл зүйн зөвөлгөөг 1:1 гэсэн харицаатай хийх боломжтой хөтөлбөр юм.

 
국제힐링센터 소개
센터소개
주요시설소개
찾아오시는 길